Би ингэж бодном |
Эвдэрхий юмыг л эвлүүлдэг.Эвдэхийг нь мэдсэн бол яах гэж тоглоом авч өгөв дөө гэж хүүхдээ зэмлэж байгаа дунд эргэм насны эрийн яриаг саяхан сонсоод бага насаа бодоод инээмсэглэж билээ. Яадаг юм бэ хүүхэд л юм чинь. Бага насаа дурсмаар санагдаад болдоггүй ээ. Манай гэрт миний задалж үзээгүй ганцхан юм нь хөргөгч байж билээ. Бусдыг нь бүгдийг нь задалж үзсэн. Телевиз, хөгжим, компьютер /тэр үед ямар одооных шиг байсан биш 4-86 тай л байсан шиг санагддаг/ плитка, дүүгийн тоглоомон машин гээд л задлаагүй юм байхгүй ээ. Эвдлэх гэж биш л дээ. Учрыг нь олох гээд л. Тэгэхэд аав маань засварчин байсандаа ч тэр юмуу “автыркаа /отверка/ болгоомжтой нүдрүүгээ хатгав” гэдэг байж билээ. Тэр үед цахилгааны саатал хааяа гарнаа бас. Найзынхаа кассэтаар ажилладаг эвдэрхий хөгжмийг авч эвдэрхий жанамных нь оронд өөр хөгжимний жанам тогтоож наагаад том батарей холбоод миний гараар угсрагдсан хөгжмөө аваад л гарна даа. Тэр бол жинхэнэ од болно доо. Орой нь батарейных нь цэнэг дууссан, эвлүүлсэн юм нь тарчихсан орж ирдэг байж билээ. Ер нь эвдэлж байж эвлүүлж сурдаг гэж би боддог. Ямар шинэ юм засаад суултай баш. Эрүүл биш гэж бодох байлгүй.13:15 - 2009-08-14 - Сэтгэгдэл бичихЭвдэрхий машинуудынхаа дугуйг модон машиндаа хадаад л шинэ машинтай болчихдог байж билээ. Дотор нь юу байгаа бол гэж харахын хүслэнд дийлдээд задлаад үзчих бас даж шүү. Би лав гэрийнхээ Мечта пэлээткийг/плитка/ олон задалж засаж байсан даа. Засаж ч гэж дээ, цай эн тэр дэвэргэсний дараа ажиллахаа байчихна. Задлаал харангуут 1 утас нь тасарчихсан, тэрийг нь нийлүүлээд зангидчихна даа. Дараагийн дэвэргэх хүртэл ажиллаад л байдаг сан. Нээрээ л тийм дээ. эвдэлж байж эвлүүлж сурах нь үнэн байхөө. hehe. ovoo l jaal baij
|
Яг одоо УЛААНБААТАРТ Блогийн тухай: Бодож, санаанд орсон болгон минь байгаа Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Завтай хүн хувьсгал хийдэг - Тоодгорхон улаан пальто - Хөгжил дагасан эвдрэл - Шинэ ажил нэг иймэрхүү... - Хэвлэлийн эрх чөлөө VS Хувь хүний нууц + Реклам - Зүгээр л гайхаад байна... - mendchilgee - Дуунаас төрсөн бодол - ганцаараа угтсан өглөө - Мэндчилгээ - Бүх гишүүдийн анхааралд - Солонгос сериалыг үзэн яднам би... - баруун этгээдэд зорчсон тэмдэглэл - Монголчуудын гарал үүсэл - Parade Та манай дахь зочин болсонд баярлалаа. Найзууд - dadido - xvv - bayarsaikhan - Боролзой - g84 - erida - Tji - Жаргалсайхан - Мэргэн - Обдоо - Zurai - huslen - arch_tseegii - arius - Shuvuukhai - Зоригт ван - AmonRa - DoubleS - luna - tatah - Чойрын Хүү - Хүслийнжигүүр - Бахархал - My All - guumii4u - legion - нооноо - Uukiinaa - suvd - Цагаан хараацай - Turbold - Nice |