Би ингэж бодном

Мөрөөдөл, мөнгө, хязгаар, хязгааргүй...

Бичсэн: xvv

Сүүлийн үед тэртэй тэргүй мөрөөдөж байгаагийнх томоор мөрөөдөж амьдаръя гэж өөртөө хэлж, ухуулаад л байгаа...

Fugou Keiji (富豪刑事): Balance:Unlimited гээд анимэ үзэж дөнгөж эхлээд сууж байна...

Нээрээ ямар нэгэн хэмжээгээр дураараа үрэхэд хангалттай мөнгөтэй болчихвол би яах бол?

Одоогийн амьдралын зорилго лав баяжих, мөнгөтэй болох, ядаж л мөнгөнд тодорхой хэмжээгээр баригдсан зүйлс цаашид хийхээр төлөвлөж, шийдвэр гарган амьдарч байгаа...

Хэлсэндээ хүрэх гээд гэх ч цагаа мөнгөөр худалдан амьдарч байгаа мэт. Тэгвэл хангалттай мөнгөтэй байсан бол эндээс өөрийгөө аль хэдийн суллаад, о...

23:14 - 2021-07-08 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Машин ба шатахуун гэх мэт ;p

Бичсэн: xvv
1. Машины маань нэг юм дугараад яваад байсан юм. Тэгээд засуулсан чинь бүүр нэг гоё бүх дуу шуу нь алга болчихсон юм шиг, явдал суудал нь ч хөнгөн болсон ч юм шиг болоод ямар ч гоё мэдрэмж вэ дээ. Шинэ юм шиг л байна. Тэгээд бодохоор хүн ч гэсэн өөрийн эвдэрсэн ч юмуу, дутагдалтай талаа, зан чанараа засах, хувцаслалтаа өөрчлөх гээд л илүү дээр болох нь бас жижигхэн зүйл өөрчлөхөд бас бусад хэсэгтээ энэ машины эд анги шиг нөлөөлж байсан зүйлээ өөрчилж чадвал бас... гэх мэт элдэв юм бодогдох. Хуучин эргүүлж гүйж байсан найз бүсгүйтэйгээ чатлаад хэсэг юм бодов... Бас өөрийгөө өөрчлөх, хөгжүүлэх т...

23:22 - 2021-06-18 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

2D найз охин г.м. ((:

Бичсэн: xvv
Япон залуучуудын дунд "2Dガールの方が最高" гээд нэг хөгжилтэй наргиа байдын. Зарим талаар ч наргиа гэхээсээ үнэн байх нь ч байна хаха. Надад бол 3D охин нь "良い" л дээ.
(Ойлгомоор байвал https://translate.google.com ашиглана биз ээ.)

Anime гээд нэг зүйл байна. Мэдэхгүй хүмүүст бол ч зүгээр нэг мангар хүүхэлдэйн кино л доо. Бас яг Японоор биш бол үзээд таашаал авах хэмжээ нь бас нэг 70-80% болчих байх аа даа.

Өнөө орой жоохон сэтгэлийн хөдлөлөөс болоод ганцаараа төмс чанаж майонезтай идээд, Kirin Ichiban шар айраг залгилаад жоохон нулимс мулимстай жаргаад л сууж байна.

Тэгэнгээ саналаа. Хэрэв ...

21:14 - 2021-03-20 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Дүүриймаа /Монгол ардын дуу/

Бичсэн: xvv
Хадтай юу Сүмбэр ууланд нь болбол до хө ай Дүүриймаа минь ээ
Харцага шувуунууд нь хангилалдаад байна аа хө
Хавар намрын зургаахан сард нь хө Ай Дүүриймаа яа нь
Хайрын маань сэтгэл гэдэг хөвөлзөөд байна аа хө

Зүүн юу сүмбэр ууланд нь болбол до хө ай Дүүриймаа минь ээ
Зүр гурууд нь зөрөлдөөд байна аа хө
Зүрхний маань амраг тэр минь ээ хө ай Дүүриймаа минь ээ
Зүүд нойронд минь үзэгдэнэ шүү аа хө

Баруун сүмбэр ууланд нь хөө ай л Дүүриймаа минь ээ
Барс ирвэсүүд нь багширалдаад байна даа хө
Багын маань амраг хонгор чи минь ай л Дүүриймаа яа хө
Байн байн л бодогдох нь хэцүү яа хө

Ду...

23:21 - 2021-03-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Боодогтой сэвгэр /Баруун Монгол ардын дуу/

Бичсэн: xvv
Торомтой тэмээ нь ачааны чимэг
Тоорцогтой сэвгэр гэрийн чимэг
Ботготой тэмээ нь ачааны чимэг
Боодогтой сэвгэр гэрийн чимэг

Ингэн тэмээ нь ачааны чимэг
Ижилхэн сэвгэрүүд гэрийн чимэг
Атан тэмээ нь ачааны чимэг
Адилхан сэвгэрүүд гэрийн чимэг

Цагаан тэмээ нь ачааны чимэг
Цацагт сэвгэрүүд гэрийн чимэг
Ингэн тэмээ нь ачааны чимэг
Ижилхэн сэвгэрүүд гэрийн чимэг

Тайлаг тэмээ нь ачааны чимэг
Торомгор сэвгэр гэрийн чимэг
Цагаан тэмээ нь ачааны чимэг
Царайлаг сэвгэр гэрийн чимэг

 





  Тайлбар: Боодог гэдэг нь боож шуусан нэг төрлийн эмэгтэй хүний үсний засал...

22:56 - 2021-03-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хэен хуар /Монгол ардын дуу/

Бичсэн: xvv
Суудаг байшинг минь
Сураглаад асуувал даа хө ай
Цуварсан гурван байшингийн
Дунд талын шилэн байшин хө ай
Хэен хуар хэзээнээсээ мөн

Уудаг л усыг минь
Сураглаад асуувал даа хө ай
Урд талын гурван худагны
Дунд талын алтан худаг аа хө ай
Хэен хуар хэзээнээсээ мөн

Унасан чиг морийг минь
Ажиглаад харвал даа хө ай
Усан чиг тэлмэн жороо
Ухаа хонгор морь шүү дээ хө ай
Хэен хуар хэзээнээсээ мөн
Хэен хуар хэзээнээсээ мөн

 



...

22:48 - 2021-03-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Дахаад гарлаав - Алаг толгойн энгэр /Монгол ардын дуу/

Бичсэн: xvv
Алаг толгойн энгэрээр
Адуу нь хучаад гарлаа даа
Амраг бяцхан тэр минь
Араас нь дахаад гарлаа даа

Хоо толгойн энгэрийг
Хонь нь хучаад гарлаа даа
Хонгор хайртай тэр минь
Хойноос нь дахаад гарлаа даа

Тэсэг их газрыг
Тэмээ нь хучаад гарлаа даа
Танхил бяцхан тэр минь
Түүний хойноос гарлаа даа

Өлөн ихтэй газрыг
Үхэр нь хучаад гарлаа даа
Үеийн бяцхан тэр минь
Үхрээ дагаад гарлаа даа

Яргуй ихтэй газрыг
Ямаа нь хучаад гарлаа даа
Янаг хайртай тэр минь
Яруухан дуулаад гарлаа даа

Талын сайхан нутгаа
Таван эрдэнээр чимээд
Тансаг сайхан жаргалаа
Түүнтэй хамт холбоё

(Х.Сам...

22:38 - 2021-03-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Судгийн ногоо /Монгол ардын дуу/

Бичсэн: xvv
Судгийн ногоо нь хө
Сугсраад байнаа хө
Сургий нь дуулахаар хө
Өрөвдөөд байнаа хө

Арын ногоо нь хө
Алаглаад байна даа хө
Аашийг нь бодохоор хө
Өрөвдөөд байна даа хө

Замын ногоо нь
Зангираад байна даа хө
Зангий нь бодохоор оо
Өрөвдөөд байна даа хө

Жалгын ногоо хөөрхий
Жигдрээд байна хө
Зангий нь бодохоор хөөрхий
Өрөвдөөд байна даа хө

Дуу сонсох: https://youtu.be/UpQAgjCof6A (Дуучин Янжинжав. 1971 он) https://youtu.be/meCGeP9fDfU (МУАЖ Гомбожавын Гомбосүрэн)
 ...

22:29 - 2021-03-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Вандан хээр /Монгол ардын дуу/

Бичсэн: xvv
Вандан хээрийг унаад аа
Баруун айлд нь буулаа даа
Балжир бандийг байвал даа
Бас л жаахан ярьмаар байна


Дэлдэн цавидарыг унаад аа
Дэмбэрэл гуайнд буулаа даа
Дэгжин түүнийгээ байвал даа
Дэнчин тавиад мордмоор байна

Улаан буурлыг унаад аа
Уран Чойжилынд буулаа даа
Учралт хонгороо байвал даа
Уулзаж ярьмаар санагдаад байна
 


Дууг сонсох: https://youtu.be/59UMeYlbUa8


Монголын радиогийн “Дагаад дуулаарай” нэвтрүүлэг. Ахмад дуучин Төмөрийн дуулсан монгол ардын дуу "Хувирашгүй сэтгэл", АЖ Түмэндэмбэрэлийн дуулсан "Вандан хээр" монгол ардын дууг заана: Mо...

22:12 - 2021-03-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Эрүү цагаан болжмор /Ардын дуу/

Бичсэн: xvv

Эрүүндээ цагаантай болжмор шувуу нь
Үүрийн шөнөдөө жиргээд байна аа хө
Үйлийн үртэй миний л амраг
Үглээд суух нь зэвүүхэн байна аа хө

Тархиндаа улаантай тахиа шувуу нь
Тавхан жингээр донгодоод байна аа хө
Танхил өссөн миний л амраг
Тавхан үгэндээ танигдаад байна аа хө

Хөөрхөн дуутай хөхөө шувуу нь
Хөвчийн модонд донгодоод байна аа хө
Хөөрхий төрсөн миний л амрагт
Хөндийрөх сэтгэл төрөөгүй бизээ хө

Ар дээр ургасан арвай буудай нь
Амттай болдог нь юуных ч билээ хө
Амраг хонгор чи бидэн хоёр
Сэтгэлтэй болдог нь юуных ч билээ хө

Заагаад хийсэн зандан ширээний
Заадсыг с...

22:02 - 2021-03-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас

Яг одоо УЛААНБААТАРТ



Блогийн тухай:
Бодож, санаанд орсон болгон минь байгаа


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Завтай хүн хувьсгал хийдэг
- Тоодгорхон улаан пальто
- Хөгжил дагасан эвдрэл
- Шинэ ажил нэг иймэрхүү...
- Хэвлэлийн эрх чөлөө VS Хувь хүний нууц + Реклам
- Зүгээр л гайхаад байна...
- mendchilgee
- Дуунаас төрсөн бодол
- ганцаараа угтсан өглөө
- Мэндчилгээ
- Бүх гишүүдийн анхааралд
- Солонгос сериалыг үзэн яднам би...
- баруун этгээдэд зорчсон тэмдэглэл
- Монголчуудын гарал үүсэл
- Parade

Та манай
дахь зочин болсонд баярлалаа.





Найзууд
- dadido
- xvv
- bayarsaikhan
- Боролзой
- g84
- erida
- Tji
- Жаргалсайхан
- Мэргэн
- Обдоо
- Zurai
- huslen
- arch_tseegii
- arius
- Shuvuukhai
- Зоригт ван
- AmonRa
- DoubleS
- luna
- tatah
- Чойрын Хүү
- Хүслийнжигүүр
- Бахархал
- My All
- guumii4u
- legion
- нооноо
- Uukiinaa
- suvd
- Цагаан хараацай
- Turbold
- Nice