Би ингэж бодном |
Хэл минь загатнаад болдоггүй ээ.Хөөрхий дөө. Ямар нэг юмны золиос нь хэрэглэгч байх ч гэж дээ. Мобиком, Скайтел, Юнител 3 нийлж Жи-Мобайл руу харилцан холболтоо тасалжээ хөөрхий. Яадын би Жи-Мобайлын хэрэглэгч гэдгээ нуухгүй ээ. Зүгээр л бухимдсандаа бичиж байна. Веб сайтуудаас янз янзын л сэтгэгдэл уншлаа энэ талаар. Би бодохдоо хэрэглэгч ямар оператор сонгох нь дурын хэрэг. Харин түүнд нь хязгаарлалт хийж байгаа нь тэнэг үйлдэл. Тэгээд ч опеоратор хоорондын ярианаас тус бүр хувь авч л байгаа ш дээ. Өмнө нь Солонгост байдаг найздаа дугаар явуулсан өдөр бас л 9868, 9869 дугаарын харилцан холболтыг хаасан. Хичнээн ичсэн гээч. Шалтаг нь “Интернэт протокол зөвшөөрөлгүй ашигласан” гэж байгаам даа. Яс юман дээрээ интернэт протокол ашиглах талаар ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй. Тэгээд ч өрсөлдөгчтэйгээ уралддаг болохоос хамт хөтлөлцөөд гүйдэг спорт би лав мэдэхгүй. Усайн Болт, Тайсон Гей 2 хөтлөлцөж гүйгээгүй ш дээ. 19-ны шөнө хаасан шалтгаан /шалтаг л юм даа/ нь “төрийн өмч холбоотой төрийн өмчийн оролцоотой харилцаа холбооны компаниудыг үнэгүйдүүлэхийг оролдож байгаа” юм байхаа. Төрийн төлөө 3 оператор боож үхэхнээ. Уул нь энэ тал дээр Мобиком, Юнител 2 дуугаа нэгтгээд байгаа нь гайхахад хүргэж байна. Нэг системийн өрсөлдөгч 2 оператор биш билүү. Нөгөө энд тэнд очиж шалгаад айлгаад байдаг төрийн байгууллагууд нь чимээгүй л байх юм даа. Ай мэдэх юм алга. Хэнийх нь зөв юм бүү мэд. Өөрт бодогдсон бодлоо л бичлээ. Энийг бичлээ гээд хүмүүс олон юм ярих л байх. Захиалгаар бичлээ энэ тэр гэж. Хэн нэгний захиалга биш шүү. 17:11 - 2009-08-19 - Сэтгэгдэл бичихG-Mobile бусад операторруу үнэгүй ярих боломж нь бусдыг ( Мобиком etc.) мэдээж дампууралд оруулах нь ойлгомжтой. Дохиод орхиход л, G-Mobile-n хэрэглэгч эргэж залгаад байхаар бусад 3т ямар ч ашиггүй байна л даа. Гэхдээ шудрага өрсөлдөөний тухай ийм хуулийн заалт оруулаагүй байгаа цагт, тэр 3 хэрэглэгчиддээ ингэж хохирол үзүүлэх уг нь бас хуулиар хориотой баймаар юм. Нээрээ үнэн даварчийнаа энэ муу 3. Би бөөөөөөөөөр ууууур хүрээд хараал тавиад суужийна. НААД ГУРВАЛСАН МОРЬД ЧИНЬ УДАХГҮЙ ХААКДУУЛАХ байх өө...удахгүй морь биш илжиг болно биз...ер нь бол энэ гурвыг шүүхэд өгөх хэрэгтэй...өнөөдөр л гэхэд утсаар ярчих юмыг машин унаагаар явж байж бүтээгээд асар их бензин тос гарзадлаа Ер нь бол хэрэглэгчдийнхээ эрхийг шууд бүдүүлгээр зөрчиж байна шүү дээ. Нөхөр нь Unitel, Mobicom, Skytel-н аль нэгтэй эхнэр нь G-mobile-тай байхад эхнэр нь нөхөр рүүгээ залгаж болохгүй байна гэхээр энэ одоо юу гэсэн үг вэ? za yahav dee ho setgelee ongoitol bich bas uil daraa ni oilgonoo Энэ гурав одоо арай ч дээ. Чи истой гоё хэлж хөтлөлцөөд гүйдэггүй ээ гэж...
Mobicom - Япон
|
Яг одоо УЛААНБААТАРТ Блогийн тухай: Бодож, санаанд орсон болгон минь байгаа Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Завтай хүн хувьсгал хийдэг - Тоодгорхон улаан пальто - Хөгжил дагасан эвдрэл - Шинэ ажил нэг иймэрхүү... - Хэвлэлийн эрх чөлөө VS Хувь хүний нууц + Реклам - Зүгээр л гайхаад байна... - mendchilgee - Дуунаас төрсөн бодол - ганцаараа угтсан өглөө - Мэндчилгээ - Бүх гишүүдийн анхааралд - Солонгос сериалыг үзэн яднам би... - баруун этгээдэд зорчсон тэмдэглэл - Монголчуудын гарал үүсэл - Parade Та манай дахь зочин болсонд баярлалаа. Найзууд - dadido - xvv - bayarsaikhan - Боролзой - g84 - erida - Tji - Жаргалсайхан - Мэргэн - Обдоо - Zurai - huslen - arch_tseegii - arius - Shuvuukhai - Зоригт ван - AmonRa - DoubleS - luna - tatah - Чойрын Хүү - Хүслийнжигүүр - Бахархал - My All - guumii4u - legion - нооноо - Uukiinaa - suvd - Цагаан хараацай - Turbold - Nice |