Би ингэж бодном

Бүх гишүүдийн анхааралд

Сайн байцгаана уу.
Оны сүүлч гээд завгүй хүмүүс л байгаа байлгүй дээ. Гэхдээ миний зүгээс хэдүүлээ нэг уулзацгаавал яасан юм бэ гэмээр байна. дэмжмж байгаа нь уулзах өдөр цагаа тохиролцоод уулзацгаая л даа.

21:53 - 2010-12-23

Солонгос сериалыг үзэн яднам би...

орой болгон би ТВ-ийн өмнө сууж удирдлаганы нэг ч товчлуур дээр дарах эрхгүй болоод нэг талаар гоё, нөгөө талаар харамсалтай л байна. Яагаад гэвэл манай гэрт ардчилал хурдацтай хөгжиж байгаа учраас. тэд нар 2 тв дээр яг адилхан солонгос сериал нэгэн зэрэг үзнэ гээч. би угаасаа солонгос сериалд дургүй. нэг хэвийн үйл явдал, өшөө авах гэсэн муу санаа, түүхэндээ ялж байгаагүй баахан түүхт жанжин. гэр бүл тэр чигээрээ сериал үзэж байгаа болохоор тэдний хоорондынх нь ярианаас ямар учиртайг нь ойлгочихдог юм. нөгөө хошин шог дээр гардагчлан нэг хүнд ертөнцийн хамаг зовлонг үүрүүлээд өчнөөн анги сунж...

00:09 - 2010-12-03

баруун этгээдэд зорчсон тэмдэглэл

Өнгөрсөн 8 сарын дундуур хэдэн аймаг дамжин аялж явахдаа үзсэн ганц нэг юмаа бичлэг болгон оруулах гэж бэлдээд орхисноо архиваасаа олоод орууллаа. 

Хөдөө сайхан байлаа. Айраг уусан шигээ голын хөвөөнд шумууланд хазуулаад хэвтээд л сайхан байна лээ. Баянхонгорт очиж хэд хонохдоо нэг зүйлийн талаар үнэхээр гайхлаа. Уул нь миний төрсөн нутаг л даа. Ойрын хэдэн жил очоогүй болоод ч тэрүү сэтгэлд нэг л дотно сайхан байсан. Тэндэхийн залуусын уур амьсгалыг мэдрэхээр нэг орой  хамт явсан залуугаа уруу татаад гараад алхлаа даа. Оройн 22 цаг дөхөж байсан болохоор гадаа харанхуй, гудамж нь гэрэлгүй, айлу...

21:28 - 2010-11-30

Монголчуудын гарал үүсэл


Монголчуудын үүсэл гарлын тухай Монголч эрдэмтдийн тоймгүй олон зохиол бүтээлтэй танилцаж болох боловч Монголчууд хэдий үеэс угсаатан болон бүрэлдсэн, өвөг Монгол нь ямар хэлтэн байсан тухай маргаантай таамаглал бий. Монголчуудын өлгий нутаг, гарал үүслийг судлахад хамгийн түрүүнд хүний үүсэл гарлын тухай асуудлыг гүнзгий авч үзэх нь зүйтэй. Өвөг дээдсийн маань тодорхойлсноор "Мянган амьтны манлай, түмэн амьтны түрүү" хүний үүслийн талаар олон эрдэмтэн таамаглал дэвшүүлэн оюун ухаанаа уралдуулсаар өдийг хүрчээ. Хүний гарал үүслийн тухай асуудалд дорвитой өгсөн хариултыг шинжлэх ухааны зүгээс х...

21:25 - 2010-11-19

Parade

Өчигдөр Сүхбаатарын талбайд Төрийн далбааны өдөр гэдэг өдрийг тэмдэглэж нилээн хэдэн байгууллагын алба хаагч нар оролцсон парад боллоо. ГАдаадаас хуулбарласан боловч үзэхэд сайхан л санагдаж байлаа. Тэгээд нэг зүйл бодлоо. Цэргийнхэн жагсаж сүрийг үзүүлээд л байдаг. Иргэн хүнийхээ хувьд манай армид хэрэглэгдэж байгаа зэвсэг, техник хэрэгсэл хэр түвшинд байгаа юм бол доо гэж. Тэрийгээ ч бас үзүүлэх хэрэгтэй ш дээ. Муугаар бодож дайн боллоо гэхэд манай улс цэргийн техник хэрэгсэл хэр юм бол. Домог болсон ЗХУ-д үйлдвэрлэсэн Т-34 гэдэг танк байгаа юм биш биз. Жил болгон л Улаан талбайд Ялалтын бая...

13:57 - 2010-07-11

Блогчдын онигоо гэнээ

Блог бичдэг хүмүүст Монгол хэлний хичээл орж байна. Багш оньсого таалгав гэнэ.
-Шилэн нүдээр ширтэж ширтэж ширхийлгэнэ. Ширхийлгэсний дараа шинэ зууны хүн бүхэн таны гэгээн дүрийг дурсан санана. Тэр юу вэ? Женни, Бек, Мика, Амараа ах дөрөв гараа өргөв.
-За, Женни хэл дээ.
-Гэрэл зурагчин, зураг дарж байна багш аа!
-Зөв байна, суу. Онц. Тэгтэл Амараа ах тэндээс ууртай гараа өргөөд,
-Буруу байна аа багш аа гэж хашгирав.
-За тэгвэл юу вэ, хэл дээ Амараа ах.
-Хөлсний алуурчин, хүн чадхийлгэж байна, багш аа.

www.gogo.mn -с авав.
http://news.gogo.mn/joke/?t=1042&p=2
...

23:51 - 2010-07-04

Хэлтэйгээ үлдэх юмсан даа.

Хэд хэдэн блогоор орлоо. Бас сэтгэгдлүүдийг нь ч гэсэн уншлаа. Санасан бодсоноо уран яруу илэрхийлж байгаа нь гайхалтай санагдаж байна. Гэхдээ зарим хүмүүсийн бичсэн зүйлсийг уншихад жаахан хүндрэлтэй байлаа. Найруулгын болон үгийн алдаа их гаргасан байх юм. Уул нь бичгийн хэл, ярианы хэл гээд өөр өөр зүйл шүү дээ. Ярианыхаа дуудлагаар биччих юмаа.
Намайг жаахан хүүхэд байхад ямар интернет, энэ тэр гэж байсан биш. Гэхдээ бас болоогүй ээ. Манайх гэдэг айл багахан номын сантай. Аав ээж маань "Миний хүү ном унш. алдаагүй бичиж сурдаг юм." гэдэг л байсан. Тэгээд л уншиж өгнө дөө. Адал явдалт номыг ...

18:57 - 2010-06-29

Таагүй өдрүүд минь баяртай

Сүүлийн хэд хоног халуун байсан биш би гэж хүн наранд нокаут хийлгээд хэд хоног гэртээ хэвтлээ. Хажуугаар нь бас ханиадтай найзлаад. Бөөн зовиурласан амьтан. Гадагшаа гарахдаа цаг агаарын мэдээ хардаг байж гэж харамсаад л хэвтэж байлаа.
Бага байхаас чихэнд хоногшсон нэгэн сайхан аяыг хүн болгон яагаад ч юм бэ ЦАГ АГААР-ын мэдээ явах болгонд сонссоор байгаад дасал болчихсон юм шиг байгаа юм. Тэгээд татаж авахаар оруулмаар санагдаад оруулчихлаа. Сонирхсон нэг нь авна биз дээ. Үүнээс хойш гадагшаа гарахдаа энэ аяыг заавал сонсож байнаа. хэхэхэхэхэ
...

18:36 - 2010-06-29

hailsan zairmag

2-r angid surch bhad neg iim hogjiltei yum bolj bilee.
surguuliin hajuuhand zairmagnii tseh bdag, tiishee zawsarlagaanaar guideg blaa.
neg odor zairmag awaad surguuli der irtel hicheel ehelchij. bagshaas aisandaa ch yumuu omdniihoo halaasand nogoo zairmagaa hiij orhiloo. angi ruu ortol bagsh duudaad sambariin urd gar orguuleed zogsoochij bilee. 10 orchim minut l zogsson bhaa. gehdee owol bsan bolohoor laag zuzaan huwtsastai. tegeed bas angi hed hawain aral shig haluun bsniig heleh uu. nogoo zairmag halaasand maani hailchij bilee.
zuzaan huwtsas. hailsan zairmag geed zawaarsan yum gertee hariad...

20:33 - 2010-06-23

Setgel hodlood heden zurag oruullaa.

Eh ornii dainii bayariin mendiig ta buhend hurgie. Aa bas ireeduin toloo ersedsen erelheg daichdiin gegeen dursgaliig hundetgen heden zurag oruullaa. zarim hun uzsen ch bj magadgui. yamartaa ch tuuh oguulsen saihan zuragnuud bnaa.

1941-11-07 moscow dahi parad
1941-11-07 Moskwa. Ulaan talbai dah parad



1945 ond oros tsereguud evrop-d


1945-02-11 Aldart Yalta-iin geree hen hen gedgiig ni medej bgaa blgui dee.



1945-04-25 Eliba hot. Holbootnii tsereguud.


1945-05-01 Reihstagiin ordon deer ZHU-iin dalbaag manduulj bgaa zurag.


Dainii ueiin odon medaliud

Oroh hel sain medehgui tul zarim tailbariig sain oruulj chadsangui.
Delgerengui medee...

10:24 - 2010-05-10

Ємнєх хууд Дараагийн хуудас

Яг одоо УЛААНБААТАРТ



Блогийн тухай:
Бодож, санаанд орсон болгон минь байгаа


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Завтай хүн хувьсгал хийдэг
- Тоодгорхон улаан пальто
- Хөгжил дагасан эвдрэл
- Шинэ ажил нэг иймэрхүү...
- Хэвлэлийн эрх чөлөө VS Хувь хүний нууц + Реклам
- Зүгээр л гайхаад байна...
- mendchilgee
- Дуунаас төрсөн бодол
- ганцаараа угтсан өглөө
- Мэндчилгээ
- Бүх гишүүдийн анхааралд
- Солонгос сериалыг үзэн яднам би...
- баруун этгээдэд зорчсон тэмдэглэл
- Монголчуудын гарал үүсэл
- Parade

Та манай
дахь зочин болсонд баярлалаа.





Найзууд
- dadido
- xvv
- bayarsaikhan
- Боролзой
- g84
- erida
- Tji
- Жаргалсайхан
- Мэргэн
- Обдоо
- Zurai
- huslen
- arch_tseegii
- arius
- Shuvuukhai
- Зоригт ван
- AmonRa
- DoubleS
- luna
- tatah
- Чойрын Хүү
- Хүслийнжигүүр
- Бахархал
- My All
- guumii4u
- legion
- нооноо
- Uukiinaa
- suvd
- Цагаан хараацай
- Turbold
- Nice