Би ингэж бодном

Хэлтэйгээ үлдэх юмсан даа.

Хэд хэдэн блогоор орлоо. Бас сэтгэгдлүүдийг нь ч гэсэн уншлаа. Санасан бодсоноо уран яруу илэрхийлж байгаа нь гайхалтай санагдаж байна. Гэхдээ зарим хүмүүсийн бичсэн зүйлсийг уншихад жаахан хүндрэлтэй байлаа. Найруулгын болон үгийн алдаа их гаргасан байх юм. Уул нь бичгийн хэл, ярианы хэл гээд өөр өөр зүйл шүү дээ. Ярианыхаа дуудлагаар биччих юмаа.
Намайг жаахан хүүхэд байхад ямар интернет, энэ тэр гэж байсан биш. Гэхдээ бас болоогүй ээ. Манайх гэдэг айл багахан номын сантай. Аав ээж маань "Миний хүү ном унш. алдаагүй бичиж сурдаг юм." гэдэг л байсан. Тэгээд л уншиж өгнө дөө. Адал явдалт номыг шөнө дөл болтол уншсан ч нойр хүрдэггүй байж билээ. Одоо харин дүүдээ "Ном унш" гэхээр дуртай дургүй ганц хуудас уншина. Уншсан зүйлийнхээ талаар ярьж чадахгүй ээрч гацна. Яг л хуучин пянзаар скрач хийж байгаа юм шиг. Тэгсэн мөртлөө "Би гадаад хэл сурч байгаа. Янзтай." гээд л өөрөөрөө онгирно. Тэгээд бас болоогүй ээ. "Гарч Пи-Си тоглоно энэ тэр гээд л". Уул нь харь орны хэл сурахаасаа өмнө төрөлх хэлээрээ алдаагүй бичдэг болчихвол зүгээрсэн дээ.Үндэсгүй мод байдаггүйтэй адилхан төрөлх соёлоо мартчихвал "Би Монгол хүн" гээд хичнээн цээжээ дэлдээд хэнд ч анзаарагдахгүй өнгөрнө ш дээ. Төрөлх хэлээрээ ярьж яадахгүй бол юу гэж үнэмших билээ дээ.
Монголын байлдан дагууллын үед гадаадууд Монгол хэлыг сурах нь их байсан гэдэг. Одоо манайхан Англи хэлийг сурч байгаатай адилхан. Түүнийг тайлбарлахдаа "Аль нэг улс түүхийн аль нэгэн үед ямар улс бусад улсад үзүүлэх нөлөөлөл ихэсдэг. Үүнийгээ дагаад нөлөөлөгч улсын хэл, соёлыг сурах хандлага их" хэмээн тайлбарласан байдаг. Жишээлбэл: Манай улсын сэхээтнүүд бүгд л Орос хэлээр чөлөөтөй ярьдаг байсантай адилхан. Яагаад гэвэл Орост сургуульд сурч, орост маягаар хотжисон болохоор аргагүй биз дээ. Бүр согтууруулах ундаа уух ухааныг нь хүртэл хагас дутуу сурсан гэж байгаа. Ядаж ах нар шиг даруулгатай уухыг нь сурахгүй дээ.
За за сүүлдээ бүүр сэдвээсээ хазайгаад өөр тийшээ явчихлаа. Найруулгын алдаатай байж магад учир та бүхэнд хүндрэл учруулсан бол хүлцэл өчье. Хэл шинжлэлийн талаар мэргэшсэн биш гэж өөрийгөө зөвтгье дөө. Төрөлх хэлээ хайрлаарай залуусаа. 

18:57 - 2010-06-29 - Сэтгэгдэл бичих

tiim shuu ug ni ih boddog ch bichiheeree yarij bgaa shigee bichchiheed bgaa yumaa tsaashdaa anhaarch baina aa баярлах

Энгийн - 22:05 - 2010-11-26

Ємнєх хууд Дараагийн хуудас

Яг одоо УЛААНБААТАРТ



Блогийн тухай:
Бодож, санаанд орсон болгон минь байгаа


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Завтай хүн хувьсгал хийдэг
- Тоодгорхон улаан пальто
- Хөгжил дагасан эвдрэл
- Шинэ ажил нэг иймэрхүү...
- Хэвлэлийн эрх чөлөө VS Хувь хүний нууц + Реклам
- Зүгээр л гайхаад байна...
- mendchilgee
- Дуунаас төрсөн бодол
- ганцаараа угтсан өглөө
- Мэндчилгээ
- Бүх гишүүдийн анхааралд
- Солонгос сериалыг үзэн яднам би...
- баруун этгээдэд зорчсон тэмдэглэл
- Монголчуудын гарал үүсэл
- Parade

Та манай
дахь зочин болсонд баярлалаа.





Найзууд
- dadido
- xvv
- bayarsaikhan
- Боролзой
- g84
- erida
- Tji
- Жаргалсайхан
- Мэргэн
- Обдоо
- Zurai
- huslen
- arch_tseegii
- arius
- Shuvuukhai
- Зоригт ван
- AmonRa
- DoubleS
- luna
- tatah
- Чойрын Хүү
- Хүслийнжигүүр
- Бахархал
- My All
- guumii4u
- legion
- нооноо
- Uukiinaa
- suvd
- Цагаан хараацай
- Turbold
- Nice





:-)
 
xaax