Би ингэж бодном

Би татвараа төлдөг иргэн

Уул нь би өөрийн гэсэн жижиг бизнестэй. амьдарлаа авч явах гэж хичээж яваа иргэн. Саяхан даа нэг өдөр манай хорооноос аж ахуйн нэгжийн бүртгэл гээд нэг хуудас өгч байна. Идэвхи гаргаад эхнээс нь бөгдөөд л, хавсарга гэсэн гэрчилгээний хуулбар энэ тэрээ бэлдлээ. Тэгээд бүх юм бэлэн болсны дараа хамгийн сүүлд нь ХУРААМЖ-500төг гэчиж. Гайхаад асуусан чинь бүртгэл хийсний, бүртгэл хийж байгаа хүний ажлын хөлс энээ тэрээ мөнгө юм байхаа. Өөрийнхөө компаний тухай мэдээллийг өгч, гэрчилгээний хуулбар энэ тэр гээд зардал гаргачихсан байж яахаараа 500 төгрөг өгөх ёстой юм бэ гээд бөөн маргаан болдог юм  байгаа биз дээ. ААН-ийн татвар, Хувь хүний орлогын татвар гээд зөндөө мөнгө төлж байж миний төлсөн татварын мөнгөөр үйл ажиллагаагаа явуулж, цалин авдаг хүн ичихгүй надаас дахиад мөнгө нэхэх нь утгагүй ш дээ. Ер нь зарим нэг газрууд төрийн нэр барь бага сага хураамж аваад сурцан, хүмүүс нь ч гэсэн тоохгүй өгөөд дасчихаж дээ. тэгээд нэг газар очно бөөн хүнд суртал, нэг зөвшөөрөл авах гэж өчнөөн гарын үсэг ийш тийшээ явж цуглуулна. дэлгүүрийн барааны бонус цуглуулж байгаа биш дээ. тэгээд ажлын цаг нь 9 биш бараг 8. Өдөр 12 хагас гээд гараад явчихна. 2 өнгөрөөж ирнэ. орой 5 өнгөрөөгөөд гараад явчихна. Хүлээж хүлээж өрөөнд нь орж уулзана. Музейн үзмэр үзэж байгаа юм шиг дээрээс доош нь харж өгнө доо. ярвайж ярайж амнаасаа алт мэт хэдхэн үг хэлж буцаана. Хэзээ нэг төрийн үйлчилгээ сайжирч, төрийн албан хаагчид нь иргэдийг татвараас цалин авч байгаагаа ухаарах юм бол доо хөөрхий. Иргэдийн мөнгөөр цагаан цамц өмсөж, байдгаараа ярвайсан нүсэр том төрийн албыг чөтгөр аваасай билээ. Өө нээрээ би тэр 500 төгрөгийг нь өгөөгүй шүү.

23:42 - 2009-12-08 - Сэтгэгдэл бичих

Харин тийм. Төрийн гэлтгүй зарим банк, хувийн компаниуд ч тийм. Хүмүүс уг нь бүгд хоорондоо сайхан харилцаад, өөр өөрийнхөө салбарт бусдад аль болох хүндрэлгүй ажлыг нь бүтээхэд туслаад явцгаачихдаг болчихвол ч...

xvv - 12:03 - 2009-12-13

Ємнєх хууд Дараагийн хуудас

Яг одоо УЛААНБААТАРТ



Блогийн тухай:
Бодож, санаанд орсон болгон минь байгаа


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Завтай хүн хувьсгал хийдэг
- Тоодгорхон улаан пальто
- Хөгжил дагасан эвдрэл
- Шинэ ажил нэг иймэрхүү...
- Хэвлэлийн эрх чөлөө VS Хувь хүний нууц + Реклам
- Зүгээр л гайхаад байна...
- mendchilgee
- Дуунаас төрсөн бодол
- ганцаараа угтсан өглөө
- Мэндчилгээ
- Бүх гишүүдийн анхааралд
- Солонгос сериалыг үзэн яднам би...
- баруун этгээдэд зорчсон тэмдэглэл
- Монголчуудын гарал үүсэл
- Parade

Та манай
дахь зочин болсонд баярлалаа.





Найзууд
- dadido
- xvv
- bayarsaikhan
- Боролзой
- g84
- erida
- Tji
- Жаргалсайхан
- Мэргэн
- Обдоо
- Zurai
- huslen
- arch_tseegii
- arius
- Shuvuukhai
- Зоригт ван
- AmonRa
- DoubleS
- luna
- tatah
- Чойрын Хүү
- Хүслийнжигүүр
- Бахархал
- My All
- guumii4u
- legion
- нооноо
- Uukiinaa
- suvd
- Цагаан хараацай
- Turbold
- Nice





:-)
 
xaax