Би ингэж бодном

Баярлалаа ДАДИДО

ХЭдхэн жилийн өмнө дөө Дадидо бид 2 нэг сургууль, нэг ангид хамтдаа 4 жилийг үдсэн маань санаанд тодхон байна. Хичээл дээр ам булаалдан мэтгэлцэж, бусад сургуулиудын дунд зохиосон мэтгэлцээний тэмцээнд хамтдаа мэтгэлцэж явснаа ч мартаагүй. Мартах ч үгүй. Боловсролд хамт шамдсан, буудалцаанд хамт байлдсан /Counter strike/ гээд л хамтдаа бүтээж, сөнөөж явсан анддаа баярлалаа. Дадидогоос олон зүйлийг сурч дээ.
...

23:19 - 2010-01-08

Алдааг ол ХАРИУ




Нар бол од гэж дунд сургуульд заадаг байсан даа. Аливаа од нь нар бөгөөд хэмжээний хувьд аварга байдаг. Иймээс бодит байдал дээр сар нь нарнаас том биш.

Баяр хүргье. Bayana IP: 150.59.246.34

23:33 - 2010-01-06

Алдааг ол

За та бүхний энэ оройн амгаланг айлтгая.
Та бүхэнд нэг бодлого бодуулмаар гэнэт санагдаад орууллаа.
Бид мэднэ дээ Турк улсын төрийн далбааг. Улаан фон, сар, од гээд л. Тэгвэл энэхүү төрийн далбааны логик алдааг олно уу. Дараа нь зөв хариултыг нь оруулнаа.


22:57 - 2010-01-05

Шинэ өдөр

Өнөөдөр 2010 оны анхны өдөр. Дунд сургууль, дээд сургуульд байхад хичээлийн он сараа дандаа андуурч тавьдаг байж билээ. Найзууд ч гэсэн тэгдэг байсан байхоо. Одоо бодоход гоё байж дээ. Хуучин онтой хамт бүх юм хуучрах юм даа. Өглөө хотын гудмаар явлаа. Машин нээх байхгүй. Манай гудамж дандаа ийм байдаг бол гоёо гэж бодлоо. Зам түгжрэхгүй, машиндаа бухимдаж суухгүй амар байхгүй юу. За за шинэ он сайхан эхэллээ.
...

13:31 - 2010-01-01

Мэндчилгээ


Улиран өнгөрч буй 2009 он та бүхэнд сайхан хайр, бүтэлгүй хайр гээд олон дурсамж үлдээсэн бизээ. Миний хувьд ч гэсэн дурсан санах гайхамшигтай дурсамжтай нэгэн жил өнгөрч байна. Ирж буй 2010 он та бүхэнд илүү их амжилт, гайхамшигтай олон бүтээл, хэмжишгүй их мэдлэгийн жил байх болтугай.
Та бүхэнд ШИНЭ ОНЫ МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

tamerlan13

15:07 - 2009-12-31

Aquarium

Энэ их хөөрхөн гэж байгаа.
Татаж авааж хийж үзээрэй. Аа бас сэтгэгдэл үлдээгээрэй дээ.

Татаж авах: http://share.gogo.mn/lo3ZJmtwHx91881261936158/Aquarium.rar

13:03 - 2009-12-27

Уран бүтээлч анд

Өнөөдөр шалгалтаа өгчихөөд харих гэтэл ойрд уулзаагүй найяуудтайгаа уулзмаар санагдаад. Утсаар ярьж ярьж уулзах газраа болзон тохирч уулзлаа. Нэг найз маань шүлгийн номоо гаргасан байна. Будаг нь үнэртсэн шинэхэн номыг надад дурсгалаа. Ер нь ном хэвлүүлэх болгондоо л дурсгадаг юм. Гэртээ ирэх гэж цаг гаруй л хаазаллаа. Гэртээ ирээд уншиж байтал энэ шүлгийг та бүхэнтэй хуваалцмаар санагдаад бичлээ. Өвөрмөц л юм байна. Таалан болгоо.

Гуйя
Эртнээс хэвшсэнг чинь мэднэ гуйя
Ядам хуруун дахь бөгжөө ав
Эхнэртэйг чинь би мэднэ
Энгэр султайг минь чи мэднэ гуйя

хэхэхэ

...

23:22 - 2009-12-22

Chess

За ийм шатар хийж үзхийг хүсвэл татаж авааж хайчлаад наагаад хийнэ биз.
Аа бас сэтгэгдэл үлдээхээ мартав аа. Ямаршуухан санагдаж байгаа талаараа



Татаж авах линк: http://share.gogo.mn/aHZHOcxp6M49181261539302/CHESSparts.pdf

22:55 - 2009-12-22

Pyramid

Амласанаараа дараагынхаа зургыг орууллаа. хийж үзсэн хүн нь татаж аваад хийчихнэ биз. Хийж үзээгүй нь хэвлээд зааврын дагуу наагаад л болоо.

http://share.gogo.mn/H4ySqVc78C49581261358981/pyramid_e_a4.pdf

20:52 - 2009-12-20

Хулгайн дуу

Дөнгөж сая YOUTUBE-с юм хайж байгаад ийм дуу оллоо. Манайхан сайн хуулсан байна шүү.

http://www.youtube.com/watch?v=VMmSLifXyfA

http://www.youtube.com/watch?v=HMeS1qaOMvo

17:40 - 2009-12-19

Ємнєх хууд Дараагийн хуудас

Яг одоо УЛААНБААТАРТ



Блогийн тухай:
Бодож, санаанд орсон болгон минь байгаа


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Завтай хүн хувьсгал хийдэг
- Тоодгорхон улаан пальто
- Хөгжил дагасан эвдрэл
- Шинэ ажил нэг иймэрхүү...
- Хэвлэлийн эрх чөлөө VS Хувь хүний нууц + Реклам
- Зүгээр л гайхаад байна...
- mendchilgee
- Дуунаас төрсөн бодол
- ганцаараа угтсан өглөө
- Мэндчилгээ
- Бүх гишүүдийн анхааралд
- Солонгос сериалыг үзэн яднам би...
- баруун этгээдэд зорчсон тэмдэглэл
- Монголчуудын гарал үүсэл
- Parade

Та манай
дахь зочин болсонд баярлалаа.





Найзууд
- dadido
- xvv
- bayarsaikhan
- Боролзой
- g84
- erida
- Tji
- Жаргалсайхан
- Мэргэн
- Обдоо
- Zurai
- huslen
- arch_tseegii
- arius
- Shuvuukhai
- Зоригт ван
- AmonRa
- DoubleS
- luna
- tatah
- Чойрын Хүү
- Хүслийнжигүүр
- Бахархал
- My All
- guumii4u
- legion
- нооноо
- Uukiinaa
- suvd
- Цагаан хараацай
- Turbold
- Nice