Би ингэж бодном

Гайхамшигтай зурагнууд

 Доорх зургууд нь дэлхийн 2-р дайны үеийн Ленинград /одоогийн Санкт Петербург/ хотын зургууд бөгөөд одоо үетэй харьцуулан үзүүлжээ. Маш олон зураг байгаа ба энэхүү мэдээллийг www.trinixy.ru веб сайтаас авсан болно.

Аа бас сэтгэгдэл үлдээгээрэй. Дайны тухай ярилцья

Үргэлжлэл зургуудыг http://trinixy.ru/44735-proshloe-i-nastoyashhee-blokadnyj-leningrad-114.html гэсэн холбоосоор орж үзнэ үү.

...

14:26 - 2010-05-07

Эх орны хүү

Гэртээ ороод ирсэн чинь эх орон минь эр цэрэгт дуудчихсан байх юм. Сургууль төгсөх гээд завгүй гүйж байхад бас... гэж бодлоо. За даа үүрэг хойно ядаж очоод үзлэгт орж бүртгүүлнэ дээ хэхэхэхэ. Өмнө нь үзлэгт орчихоод тэнцлээ гэж сонсоод хичээлээ хаяад явмаар санагдсан шүү. Түрүү жил ажил дээрээ сууж байтал нэг цэргийн ах орж ирээд ярьж билээ. "Чам шиг дээр боловсролтой, ажиллаж байсан хүн цэрэгт очвол нэг даргын туслах болоод алзахгүй алба хаана доо. Харин дүү нар л жаахан дургүй байх байх даа" гээд инээж билээ. Гэхдээ ажаад байхад цэрэгт ихэвчлэн амьдралын боломж тааруу, дөнгөж 10 жилээ төгсөө...

22:04 - 2010-04-28

Интерном дэлгүүр миний мэдэх хамгийн муу нь дэлгүүр

Би унших номоо ихэвчлэн номын сангаас аваад уншчихдаг юмаа. Хуучны ном худалдаж авах бол алслантай гүүрний тэнд очоод 1 худалдагчаас асуухад л олддог. Хэрэг гарвал гадаад хэл дээрх номыг нь интернетээс олоод татчихдаг болохоор нээх дэлгүүрээс ном аваад байдаггүй л дээ. Өнөөдөр заавал унших шаардлагатай болоод би "Шинэ институцийн эдийн засаг" гэдэг ном хайж баахан л явлаа. Шинэхэн ном болохоор нь цөөн хэдий ч мэддэг бараг бүх дэлгүүрээр орлоо. Их дэлгүүрийн номын тасаг, Цэцэг төв, гээд л. Яахав зам дагуу болохоор нь л орсон юм л даа. Олдохгүй болохоор нь Интерном хэмээх томоохон гэгддэг номын ...

00:52 - 2010-04-17

Санамсаргүй үзсэн мэдээний бичлэг

Өнөөдөр жаахан интернет ухаж байгаа санаандгүй ийм бичлэг олз үзлээ. 07.01-нд үнэхээр ийм зүйл болсон бол харамсалтай л байна. Та бүхэн өөр өөрсдийнхөө дүгнэлтийг хийнэ бизээ.
Үзэх холбоос: http://www.udurtutam.net/index.php//home/post/1264

21:47 - 2010-04-16

Энд тэндээс нийлүүлсэн бодол шүлэг

 Би ганцаарлдахдаа чөтгөрийг хүртэл уруу татдаг
Ганцаардсан сэтгэлээ гашуун усаар тайлаагүй
Ганцхан чиний төлөө зүрх минь цохилдог болохоор
Ганган хээнцэр хэн нэгэнтэй би зугаацаж яваагүй болохоор
Хэний төлөө цохилох зүрх вэ гэдгийг би ойлгодоггүй
Хэн нэгний төлөө биш зөвхөн чиний төлөө цохилдог зүрх минь
Хэн нэгэнд биш зөвхөн чамдаа үнэнч хэвээрээ.

...

00:59 - 2010-04-13

Коран судар унших гэж оролдлоо.

    Бидний сайн мэддэг  Л. Түдэв гэдэг зохиолчийн "Хорвоотой танилцсан түүх" гэдэг шиг би гэнэт сонирхолдоо хөтлөгдөөд Исламын шашны Коран судрыг уншиж үзмээр санагдаад хайж үзлээ. /Библийг уншиж үзсэн болохоор харьцуулах гэж/  Монгол хэлээр байдаггүй юм байна. Ойр сураг нь Өвөр Монголд хуучин монгол бичгээр хэвлэгдсэн байдаг гэсэн сураг сонслоо. Тэр нь бас ховор гээд байгаа. Казак айлуудад ер нь байдаг боловч дүрсийг нь харснаас цаашгүй хэлээр бичсэн болохоор юуных нь унших. Хавтсыг нь л харж суусан даа.
     За тэгээд хэдэн жил I love you, mother, father гэдэг үгнүүд цээжилсэн юм гэхээрээ нэ...

22:43 - 2010-04-10

Busta Rhymes ft. Linkin Park - We made it

Энэ дуу надад нилээн таалагдлаа. Манай ар Монголын алдарт хулгайчид аяыг нь хулгайлж ОД БОЛЖ ОРОЙН МЭДЭЭ, КИНО 2-ООР ЗЭРЭГ ГАРЧ, FM-ЭЭР ХИТ БОЛОХ ВИЙ ДЭЭ. Тэгээд нээх сүрхий юм хийсэн хүмүүс. хэхэхэхэхэ. За за ая хулгайлдаггүй ОД гэж ямар байх биш. Балхжав хүртэл шүү. Урлагаа гэж...

http://www.youtube.com/watch?v=YYxzRYMrcVc


13:58 - 2010-02-20

Мэндчилгээ

Дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгт Монгол ахан дүүстээ айлчлан ирж буй бар жилийн мэнд дэвшүүлье. Та бүхэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөл айлтгая.

14:54 - 2010-02-14

Тэнэг цагдаа

Өнгөрсөн бямба гаригт машинаа барьж яваад журмын хашаанд хонуулж үзлээ. Уул нь миний л буруу л даа. Жолооны үнэмлэхээ гэртээ мартчихаж. Гэхдээ би дүрэм зөрчөөгүй шүү. За тэгээд намайг зогсоосон цагдаатайгаа баахан хөөцөлдөж тоглоллоо. Юу ч хэлэхгүй машин барьж яваад журмын хашаанд хийчдийм даа. Тэгээд Сүхбаатар дүүргийн замын цагдаа дээр ирж уулзаж байж машинаа аваарай гэнээ. Оройжингоо танидаг мэддэг цагдаа нартайгаа ярьж гарлаа. Хүнээс юм гуйхаараа ахын дүү гэж гуйдаг мөртлөө утасны цаанаас худлаа том юм ярьцгаагаад бөөн шалтаг. Тэднийг гуйснаас өөрөө хөөцөлдөж авсан нь дээр гэж бодоод марга...

23:28 - 2010-02-08

Өнгө өнгийн бодол

Хэдэн жилийн өмнө дөө Монгол охидууд бааранд их орж байна гээд л ярьцгаадаг байсан. Тэр үед манай ангийн нэг эмэгтэй /эгч л дээ биднээс/ микро автобусанд суугаад явж байхад нь 2 охин ярилцаж байна гэнээ. Бааранд ороход хөгшдөөд байна энэ тэр гээд л. Тэгсэн тэр 2-ын нас нь 18, 19 гэж байна хэмээн хуучилж билээ. Дунд сургуулийн охидууд Night club-уудаар чөлөөт цагаа өнгөрөөж байгаа нэрээр эргэлдэх нь одоо бол бараг хэвийн үзэгдэл болсон мэт. Манай club-ууд ч гэсэн дээ нас харгалзахгүй үйлчлээд л байж байдаг. Бүжиглэмээр байгаа бол үйлчлүүлж бололгүй л яахав. Гэхдээ согтууруулах ундаа зэргийг нь ...

22:14 - 2010-01-11

Ємнєх хууд Дараагийн хуудас

Яг одоо УЛААНБААТАРТ



Блогийн тухай:
Бодож, санаанд орсон болгон минь байгаа


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Завтай хүн хувьсгал хийдэг
- Тоодгорхон улаан пальто
- Хөгжил дагасан эвдрэл
- Шинэ ажил нэг иймэрхүү...
- Хэвлэлийн эрх чөлөө VS Хувь хүний нууц + Реклам
- Зүгээр л гайхаад байна...
- mendchilgee
- Дуунаас төрсөн бодол
- ганцаараа угтсан өглөө
- Мэндчилгээ
- Бүх гишүүдийн анхааралд
- Солонгос сериалыг үзэн яднам би...
- баруун этгээдэд зорчсон тэмдэглэл
- Монголчуудын гарал үүсэл
- Parade

Та манай
дахь зочин болсонд баярлалаа.





Найзууд
- dadido
- xvv
- bayarsaikhan
- Боролзой
- g84
- erida
- Tji
- Жаргалсайхан
- Мэргэн
- Обдоо
- Zurai
- huslen
- arch_tseegii
- arius
- Shuvuukhai
- Зоригт ван
- AmonRa
- DoubleS
- luna
- tatah
- Чойрын Хүү
- Хүслийнжигүүр
- Бахархал
- My All
- guumii4u
- legion
- нооноо
- Uukiinaa
- suvd
- Цагаан хараацай
- Turbold
- Nice